Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 04 / 20
МАНЛАЙЛЛЫН ТЕСТ | TPL: TAI Personality Inventory for Leadership


Манлайллын тест | TPL: TAI Personality Inventory for Leadership

Бидний үйлдэл болон түүнээс үүдэн бий болдог зарим туршлагууд нь зан төлвийн хүчин зүйлээс маш их хамаардаг.



Манлайлал ч мөн адил. Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.


TAI Манлайллын тайлан нь эхний шатанд оношуулагчийн зан төлвийг тодорхойлж дараагийн шатанд манлайлах ур чадварт ямар нөлөө үзүүлж буйг тогтооход зориулсан аргачлал юм. TAI Манлайллын тайлангаар дамжуулан оношлуулагч нь өөрсдийн зан чанар, манлайлах ур чадвар талаас харсан давуу ба сул талыг тодорхойлж өгдөг.

 

Оношлогооны онцлог:

  • Өдөр тутмын амьдрал бус ажлын орчинд илэрдэг зан төлвийн онцлогт суурилсан
  • Хувь хүний зан төлвийн онцлог, сайн муу талын талаарх мэдээллийг өгнө
  • Хувь хүний зан төлвийн онцлогт суурилсан манлайлах ур чадварын талаарх мэдээллийг өгнө
  • Цахим хэлбэрээр явагдах тул маш амар, ойлгомжтой
  • Олон хэл дээр оношлогоо явуулах боломжтой


Оношлогооны ач холбогдол:

  1. Зан төлөвт суурилсан удирдах ажилтнуудын үйлдлийн чиг хандлага, ажиллах хэв маягийг тодорхойлно
  2. Зан төлвийн онцлогоос хамааралтай, ажил гүйцэтгэх явцад илэрч болох давуу ба сул талыг тодорхойлно
  3. Манлайлах ур чадварын асуудалтай зүйлийн талаарх мэдээллийг өгнө

 

Оношлогооны хэрэглээ:

  • Манлайллын үнэлгээ

Сонгон шалгаруулалт, тушаал дэвших ажилтныг тодруулах зорилгоор манлайллын бэлтгэл, нөөц чадвар зэргийг тодорхойлох

  • Манлайллын оношлогоо

Зөвлөмжөөр дамжуулан удирдах ажилтан өөрөө манлайлах ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээг ойлгож мэдрэхэд туслах

  • A&DC (Assessment and Development Center)

Үнэлгээ болон сургалтын үр дүнг сайжруулах зорилго бүхий урьдчилсан үнэлгээ хийх

  • Манлайллын көүчинг ба сургалт

Көүчинг ба сургалтын төлөвлөгөө боловсруулахад суурь материал болгн ашиглах

 

Оношлогооны танилцуулга:

  • Объект: Удирдах ажилтан
  • Оролцох арга: Цахим асуулга
  • Асуултын тоо: 235
  • Хугацаа: 40 минут


Оношлогооны дараах сургалт

  • Leadership Workshop
  • Leadership Coaching
  • WIAL Group Coaching


Хэрэв ТА зан төлвийн үнэлгээ хийлгэх бол Тестийн бүртгэлийн хуудсыг ФАЙЛ ТАТАХ хэсгээс авч Info@mhri.mn хаяг руу илгээнэ үү. Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075
www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 

МАНЛАЙЛЛЫН ТЕСТ | TPL: TAI Personality Inventory for Leadership
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
- 2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
HR Фото